Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэв

2026-03-14 19:331min
6r2xf5_651012639_1217319260390461_4538718845955865829_n_x974

Орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа.

Уг барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Завхан Даян дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв.

Их шөвөгт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Э.Батмагнай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын заан С.Сүхбат, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Т.Дүгэрдорж, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлдэв.