Казахстанаас эрэн сурвалжлагдаж байсан хоёр иргэнийг шилжүүлэн авчирлаа
2026-03-13 20:301min

Интерполын "Улаан булан" зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан хоёр иргэнийг Казахстанаас тусгай ажиллагаагаар баривчилж, Монгол руу шилжүүлэн авчирлаа.
Олон улсын Интерполын “Улаан булан” зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан М, Ц нарыг Казахстан Улсаас шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэжээ.
М нь өмнө нь удаа дараа ял шийтгэл хүлээж байсан бөгөөд 2024 онд бусдын эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна.
Ц нь төрийн тусгай албанд ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний мөнгө залилсан хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан байжээ.
Монгол Улсын цагдаагийн байгууллага Казахстан улсын Интерполтой хамтран явуулсан тусгай ажиллагааны үр дүнд тэдний байршлыг тогтоон баривчилсан байна.
