Зэвсэгт хүчний 105 жилийн ойд олон эрхмийг төрийн шагналаар шагнахаар боллоо

2026-03-13 17:301min
20260313-173020-file.jpeg
Монгол цэргийн өдөрт зориулан Зэвсэгт хүчний 105 жилийн ойд олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагнах шийдвэр гаргалаа.

Монгол цэргийн өдөр буюу Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан тус салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим эрхмүүдийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагнах шийдвэр гаргажээ.

“Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйд Монгол Улсын Гавьяат багш цол олгохоор болсон байна. Тэрбээр Улсын залуу арслан Баярсайханы Орхонбаяр тэргүүтэй олон бөхчүүдийг бэлтгэн гаргасан байна.