Мансууруулах эмийн хууль бус худалдаанд холбогдсон 9 хүнд ял оноожээ

2026-03-13 10:301min
20260313-103016-file.jpeg
Эмч, өвчтөн, хэрэглэгч нар хамтран мансууруулах эмийн үйлчилгээтэй тариаг хууль бусаар худалдаалсан хэрэгт 9 хүнд ял оноож, 130 сая төгрөгийг улсын орлого болгожээ.

Эмч, өвчтөн, хэрэглэгч нар хамтран мансууруулах эмийн үйлчилгээтэй тариаг бусдад худалдах зорилгоор эмчийн жорыг хууль бусаар бичиж, тариа авчээ. Тэдгээр тариаг зохион байгуулалттайгаар орон нутгаас Улаанбаатар хотод авчран бусдад борлуулж байсан байна.

Энэ хэрэгт нийт 9 хүн холбогдсон бөгөөд өнгөрсөн 7 хоногт шүүхээр хэлэлцэн ял оноосон байна. Ж.Х-д 1 жилийн хугацаатай, Ц.Т, Т.Б нарт 2 жилийн хугацаатай зорчих эрх хязгаарлах ял оноосон байна. Мөн С.Б, А.У нарт 2 жил 6 сарын, Б.Б-д 3 жил 2 сарын, С.Б-т 5 жил 2 сарын, Д.Т-д 5 жил 3 сарын хорих ял оноожээ.

Гэмт хэрэг үйлдэж олсон 130 сая төгрөгийн хууль бус орлогыг А.У, Б.Б, Д.Т нараас гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.