Боловсролын яам өсвөр насны охидын цахим дээрэлхэлтийн эсрэг зөвлөмж гаргалаа

2026-03-11 13:301min
20260311-133027-file.jpeg
Боловсролын яам цахим орчинд өсвөр насны охидын хооронд үүссэн дээрэлхэлтийн талаар зөвлөмж гаргаж, бусдыг хамгаалахыг уриаллаа.

Цахим орчинд өсвөр насны охидын хоорондох зодолдож буй бичлэг, зураг олон нийтийн сүлжээнд тархаж, бусад хүмүүс үүнийг дэмжиж байгаатай холбоотойгоор Боловсролын яамнаас зөвлөмж, уриалгыг гаргасан байна.

Уриалгад дараах зөвлөмжүүд багтжээ:

– Инээхгүй байхыг анхааруулж байна, учир нь инээх нь дээрэлхэгчдэд үйлдлээ дахин давтах хүсэл төрүүлдэг.

– Бичлэг хийхгүй байхыг зөвлөж байна, учир нь бичлэг нь дээрэлхэгчийг олонд танигдсан “од” болгох эрсдэлтэй.

– Дуугүй өнгөрөхгүй байхыг уриалж, дуугүй байх нь хүчирхийллийг зөвшөөрсөн гэж үздэг.

– Дээрэлхүүлж буй хүүхдийн хажууд очиж зогсохыг санал болгож байна.

– “Болиоч” гэж тодорхой хэлж, үйлдлийг зогсоохыг шаардах хэрэгтэй.

– Багш эсвэл насанд хүрсэн хүнд мэдэгдэхийг зөвлөж байна.

Боловсролын яам “Бусдыг хамгаалах нь жинхэнэ хүч юм. Та хөгжөөн дэмжигч биш хамгаалагч болоорой” хэмээн уриалжээ.