Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатайг анхааруулж байна
2026-03-11 07:001min

11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи шуурга шуурах тул иргэд, малчид, тээвэрчдэд цаг агаарын мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч, сэрэмжлүүлгийг дагахыг зөвлөж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатайг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгийг хамарч нойтон цас, цас орж цасан шуурга шуурч, хүчтэй салхи цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурах төлөвтэй байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах, бусдад дамжуулах
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
Цас орох нутгуудаар хальтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарч, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: ОБЕГ
