Монгол Улсад энэ оны эхний хоёр сард импортолсон барааны бүтэц

2026-03-09 20:001min
20260309-200022-file.jpeg
Энэ оны эхний хоёр сард Монгол Улсад импортолсон барааны 30.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж, нефтийн бүтээгдэхүүн 85.8 хувийг бүрдүүлжээ. Суудлын автомашины импорт буурсан бол авто бензиний импорт өссөн байна.

Монгол Улсад энэ оны эхний хоёр сард импортолсон барааны нийт үнийн дүнгийн 30.2 хувийг 475.6 сая ам.долларын эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, үүнээс нефтийн бүтээгдэхүүн 408 сая ам.доллар буюу 85.8 хувийг бүрдүүлжээ.

Мөн энэ оны хоёрдугаар сарын байдлаар 12,228 ширхэг суудлын автомашин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 53.9 хувиар буурсан байна. Харин 218.9 мянган тонн авто бензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 41.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.