Аравдугаар Богд Жавзандамба хутагтын ээж нар болон бүсгүйчүүдэд зориулсан мэндчилгээ
2026-03-08 14:001min

Аравдугаар Богд Жавзандамба хутагт ээж нар болон бүсгүйчүүдэд амгалан жаргалтай байхыг ерөөж, тэдний гоо үзэсгэлэн, оюун санааны оргилд хүрч сайн сайхан үйл бүтээхийг хүсжээ.
Аравдугаар Богд Жавзандамба хутагт ээж нар болон бүсгүйчүүдэд зориулан мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр бүх сайхан ээж нар, бүсгүйчүүд өдөр бүр амгалан жаргалтай, баяр хөөр дүүрэн байхыг хүсэн ерөөсөн байна.
Мөн хүн эхийн ачийг хариулж дуусдаггүйтэй адил эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг магтан дуулахад үг цөөтэй гэдгийг онцолжээ.
Бурхны шашинт бүсгүйчүүд гуа сайхан, оюун санааны болон эрдэм мэдлэгийн оргилд хүрч, орчлон дэлхий, Монгол оронд сайн сайхан үйл ихийг бүтээхийг хүссэн байна.
