“Хотула” аппликейшнээр автомашины торгуулийн төлбөр төлөх боломж нээгдлээ
2026-03-05 11:301min

“Хотула” аппликейшнээр автомашины торгуулийн төлбөрийг үйлчилгээний шимтгэлгүйгээр төлөх боломжтой боллоо. Аппликейшн нь нийслэлийн иргэдэд зориулсан олон төрлийн төлбөр тооцоог нэг дор гүйцэтгэх дижитал платформ юм.
“Хотула” аппликейшнээр дамжуулан автомашины торгуулийн төлбөрийг төлөх боломжтой боллоо. Өнөөдрөөс эхлэн энэхүү аппликейшнийг ашиглан үйлчилгээний шимтгэлгүйгээр зөвхөн банкны гүйлгээний шимтгэл 200 төгрөг төлж, төлбөрөө нэг дор төлөх боломж бүрдсэн байна.
“Хотула” аппликейшн нь нийслэлийн иргэдэд зориулсан харилцаа холбоо, төлбөр тооцоо, цахим худалдааг нэг дор багтаасан дижитал платформ юм. Иргэд энэ аппликейшнийг ашиглан хэрэглээний бусад төлбөрийг нэг дор төлөх, хатуу болон хийн түлш худалдан авах, QR код ашиглан цахимаар төлбөр хийх, түлшний түгээлтийн мэдээлэл, байршлыг хянах, өрхийн хэрэглээ болон үлдэгдлийг хянах зэрэг үйлдлийг гүйцэтгэх боломжтой.
