Архангай аймагт олон улсын жишигт нийцсэн 300 ортой эмнэлэг ашиглалтад орж, эрүүл мэндийн үйлчилгээ сайжирчээ

2026-03-04 20:041min
20260304-200405-file.jpeg
Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт олон улсын жишигт нийцсэн 300 ортой эмнэлэг ашиглалтад орж, эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах орчин сайжирчээ. Хавдрын тасаг нээгдэж, элэгний хорт хавдрын нас баралт буурсан байна.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 21 аймгаас анх удаа олон улсын жишигт нийцсэн 300 ортой эмнэлэг ашиглалтад орсноор эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах орчин сайжирсан байна.

Иргэдэд ая тухтай, чанартай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн байна. Тус эмнэлэг тусламж үйлчилгээгээ өргөжүүлж, Хавдрын тасагтай болсон бөгөөд элэг цөсний хавдрын 40 гаруй мэс заслыг амжилттай хийж, бай болон хими эмчилгээг нэвтрүүлжээ.

Ойрын хугацаанд ходоодны хорт хавдрын эмчилгээг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд нярайн найман төрлийн эрт илрүүлгийн шинжилгээг хийж байна. Архангай аймаг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр элэгний хорт хавдрын нас баралт хоёр дахин буурсан үр дүн гарчээ.