2025 оноос төрийн албаны бичиг хэргийн үндэсний бичгийн боловсролын түвшин

2026-03-04 19:041min
20260304-190408-file.jpeg
2025 оноос төрийн албаны бичгийг үндэсний бичгээр давхар хөтлөх хууль хэрэгжиж эхэлсэн ч, Баянзүрх дүүргийн 9-р ангийн сурагчдын үндэсний бичгийн унших чадвар сургалтын чанар хангалтгүй байгааг харуулж байна.

2025 оноос эхлэн төрийн албаны бичиг хэргийн баримтыг үндэсний бичгээр давхар хөтлөх хууль хэрэгжиж эхэлсэн байна. Гэвч бүх нийтийн үндэсний бичгийн боловсрол хангалтгүй байгаагаас уг хуулийн биелэлт хангалттай сайн хангагдахгүй байгаа юм.

Ерөнхий боловсролын сургуулийн 6-р ангиас үндэсний бичгийн хичээл орж эхэлдэг бөгөөд сурагчид 3 жил энэ хичээлийг судалдаг. 9-р ангийн сурагчдаас үндэсний бичгийн шалгалт авч, минутад унших үгийн тоог жил бүр хянадаг.

Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн сурагчдын үндэсний бичгийн минутын уншлагын шалгалтын дүнгээс харахад сургалтын чанар хангалтгүй байгааг харж болно. Тухайлбал, Шинэ Монгол сургуулийн сурагчид минутад дунджаар 60 үг уншдаг бөгөөд энэ үзүүлэлтээр тэргүүлж байна.

84-р сургуулийн сурагчдын дундаж уншсан үгийн тоо минутад 57.8 байгаа бол 33-р сургуулийн сурагчид минутад дунджаар 27 үг уншиж чаддаг байна. Харин хамгийн сул үзүүлэлттэй нь 147, 142-р сургуулийн сурагчид бөгөөд 147-р сургуулийн 9-р ангийн 38 сурагчийн дундаж уншсан үгийн тоо минутад 9.7, 142-р сургуулийн сурагчдынх 5.8 байна.

Төрийн зүгээс үндэсний бичгийн боловсролыг дэмжих бодлого ярьж байгаа хэдий ч сургалтын чанар хангалтгүй байгааг эдгээр дүн харуулж байна.