Майк Ш.Энхийн-Од коллежийн сагсан бөмбөгийн замналаа дуусгахад ганцхан тоглолт үлджээ

2026-03-04 13:341min
20260304-133406-file.jpeg
АНУ-ын NCAA лигт тоглож буй Майк Ш.Энхийн-Од коллежийн сагсан бөмбөгийн замналаа дуусгахад ганцхан тоглолт үлджээ. Тэрбээр сүүлийн улиралдаа Өмнөд Каролинагийн их сургуулийн багт хүчин зүтгэж, хувийн үзүүлэлтээ сайжруулсан байна.

АНУ-ын NCAA лигт тоглож буй Майк Ш.Энхийн-Од коллежийн сагсан бөмбөгийн замналаа дуусгахад ганцхан тоглолт үлджээ. Тэрбээр сүүлийн улиралдаа Өмнөд Каролинагийн их сургуулийн багт хүчин зүтгэж, дээд үзүүлэлтээ энэ багт гаргасан байна.

Майк Ш.Энхийн-Од NCAA-д дөрвөн жил тоглохдоо Дэйтон, Сан Франциско, Юта, Өмнөд Каролина гэсэн дөрвөн сургуульд тоглож, хувийн үзүүлэлтээ сайжруулжээ. 2025-2026 оны улиралд тэрбээр дунджаар 30.1 минут талбайд өнгөрүүлж, 48.7 хувийн довтолгооны амжилттай 11 оноо, 5.5 самбар, 2.4 дамжуулалт, 0.9 хаалт, 0.7 бөмбөг таслалт авсан байна.

Өмнөд Каролинагийн баг өнөөдөр “Теннессээ Волюнтеерс” багийг хүлээн авч тоглож, Майк Ш.Энхийн-Од 22 минут талбайд гарч, дөрвөн оноо, хоёр самбар, нэг бөмбөг таслалтыг бүртгүүлжээ. Тоглолтын үеэр багийн удирдлагууд сургуулиа төгсөж буй тамирчдаа хүндэтгэн ёслол зохион байгуулсан бөгөөд Майк Ш.Энхийн-Одын аав, гавьяат тамирчин Ц.Шаравжамц, ээж П.Эрдэнэбулган нар ирж үзсэн байна.

Майк Ш.Энхийн-Од ирэх ням гарагт их сургуулийн өмсгөлтэй сүүлийн тоглолтоо хийх бөгөөд үүний дараа мэргэжлийн тамирчны замналаа эхлүүлэх боломжтой болох юм.