Онцгой тэмдэгтэй хүүхдэд хэрхэн хандах вэ

Хөнгөн хэлбэрийн аутизмаар оношлогдсон хүүхдүүдийг гаднаас нь хараад энгийн хүүхдүүдээс ялгаж бараг боломжгүй байдаг. Ийм онцгой тэмдэгтэй, үүргэвч цүнх үүрсэн, эсвэл хувцас малгайнд нь хатгаад өмсгөсөн хүүхэдтэй таарвал, тэднийг онцгой хүүхэд гэж ойлгож, үйлдлүүдийг нь хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй хандах нь зүйтэй.
Онцгой хүүхдүүдийн гаргаж буй ааш авир, хөдөлгөөнүүдийг эрхээрээ хатсан, хүмүүжилгүй гэж буруутгах, эцэг эхийг нь шүүмжлэх нь буруу бөгөөд олон нийтийн газар ийм байдлаар хандах нь эцэг эхийн сэтгэлийг улам өвтгөж, зовоодог.
Ийм тэмдэгтэй хүүхдүүдэд зориулан тэмдэг зүүх нь бусад хүмүүсийн ойлголтыг нэмэгдүүлж, онцгой хүүхдийн эцэг эхчүүдэд сэтгэлийн дарамт багасахад тус болно гэж үзэж байна.
Мөн онцгой хүүхдэд зориулагдсан цэцэрлэг, сургалтын төвүүдэд энэ тэмдэгтийг хэрэглэх талаар хэлэлцэж, шаардлагатай хэмжээгээр, зөв аргаар ашиглах талаар зааварчилгаа, бичлэгүүдийг хуваалцах боломжтой юм.
