Ойрх Дорнодод байгаа Монгол иргэдэд Гадаад Харилцааны Яамнаас аюулгүй байдлын зөвлөмж

2026-03-02 16:031min
20260302-160322-file.jpeg
Израил, Иран Улсын хооронд үүссэн нөхцөл байдлын улмаас Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ойрх Дорнодын бүс нутагт оршин суугаа иргэдэд аюулгүй байдлын зөвлөмж хүргүүлж, холбогдох консулын тусламжийн утас, цахим хаягийг мэдээллээ.

Израил, Иран Улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас Ойрх Дорнодын бүс нутагт оршин суугаа иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Иргэд оршин суугаа улсынхаа Гадаад хэргийн яам болон холбогдох байгууллагаас гаргасан аюулгүй байдлын зөвлөмж, заавар, журмыг бүрэн дагаж мөрдөх хэрэгтэй.

Нөхцөл байдал хэвийн болтол өөр хот, улс руу зорчихгүй байхыг зөвлөж байна.

Мөн холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг, байрлаж буй газрынхаа хаяг зэрэг мэдээллийг өөрт ойр байрлах Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт тогтмол мэдэгдэж, холбоотой байх шаардлагатай.

Гадаад паспорт, бэлэн мөнгө болон бусад хувийн хэрэгцээний эд зүйлсээ өөрт ойр байлгаж, эх орондоо буцах болон аюулгүй бүс рүү шилжихэд шаардлагатай бэлтгэлээ хангахыг анхааруулж байна.

Израил, Иран болон Ойрх Дорнодын бүс нутагт байгаа Монгол Улсын иргэд консулын тусламж, мэдээлэл авахыг хүсвэл дараах утас, цахим шуудангаар холбогдох боломжтой.

Гадаад харилцааны яам: +976-72774444, +976-83042222, consul@mfa.gov.mn
Турк Улсад суугаа Элчин сайдын яам: +90-5340128408, ankara@mfa.gov.mn
Египет Улсад суугаа Элчин сайдын яам: +201103168566, cairo@mfa.gov.mn
Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам: +96599097419, kuwait@mfa.gov.mn
Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Элчин сайдын яам: +971562778069, abudhabi@mfa.gov.mn