Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвеги улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-03-02 15:031min

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гуравдугаар сарын эхээр Швед, Норвеги улсад албан ёсны айлчлал хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэнэ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергардын урилгаар албан ёсны айлчлал хийнэ. Үүний дараа 4-5-ны өдрүүдэд Норвегийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйдегийн урилгаар Норвегийн Хаант Улсад айлчлах юм.
Айлчлалын үеэр сайд Б.Батцэцэг дээрх хоёр улсын Гадаад хэргийн сайд нартай албан ёсны хэлэлцээ хийж, төр засгийн удирдлагуудтай уулзана. Уулзалтуудаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцохоор төлөвлөжээ.
Монгол Улс Шведийн Хаант Улстай 1964 оны зургаадугаар сарын 30-нд, Норвегийн Хаант Улстай 1968 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр дипломат харилцаа тогтоосон байна.
