Долоо хоногт ухаалаг камер 5,881 эгнээ байр буруу эзэлсэн зөрчил илрүүлжээ
2026-02-26 08:301min

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ухаалаг камерын хяналтаар 4 дүгээр сарын 16-22-ны хооронд эгнээ байр буруу эзэлсэн 5,881 зөрчил илрүүлж, торгууль ногдуулжээ.
2024 оны 4 дүгээр сарын 16-наас 22-ны өдрүүдэд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ухаалаг камерын хяналтаар эгнээ байр буруу эзэлсэн нийт 5,881 зөрчил илрүүлжээ.
Эдгээр зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.27 дугаар зүйлд зааснаар 20 нэгж буюу 20,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Жолооч нарт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.5 дахь заалтыг мөрдөж, хөдөлгөөнд анхааралтай оролцохыг зөвлөж байна.
