Баянгол дүүрэгт “Алтай” хотхоны автобусны буудалд ТҮЦ байрлуулах талаар иргэдийн саналыг авч байна

2026-02-25 22:001min
20260225-220054-file.jpeg
“Итгэл” түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн холбоо “Алтай” хотхоны автобусны буудалд ТҮЦ байрлуулах хүсэлт гаргасны дагуу Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар иргэдээс санал авч байна.

“Итгэл” түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн холбоо нь “Алтай” хотхоны автобусны буудал болон “Дэма” эмнэлгийн урд талд тус бүр нэг ТҮЦ байрлуулах хүсэлтээ нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлжээ.

Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар “Алтай” хотхоны автобусны буудал орчимд ТҮЦ байрлуулах боломжийн талаар иргэдээс санал авч байна.