Онлайн дэлгүүрүүдээр дамжуулан иргэдийг залилж байна

2026-02-25 21:001min
20260225-210057-file.jpeg
Сар шинийн баярын үеэр онлайн дэлгүүрийн нэрээр дамжуулан иргэдийг 55 сая төгрөгөөр залилсан хэрэг илэрч, цагдаагийн байгууллагаас урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг онлайн дэлгүүрүүд иргэдийг залилж байгаа тохиолдол нэмэгдэж байна. Тухайлбал, сар шинийн баярын үеэр хямд үнэ бүхий буйдан болон гэр ахуйн барааны захиалга авна гэх нэрээр фейсбүүк орчинд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий онлайн дэлгүүрийн хаягаар дамжуулан иргэдийг 55 сая төгрөгөөр залилсан иргэн Ч-г Мөрдөн шалгах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх газраас шуурхай илрүүлэн баривчилжээ. Тус этгээдийн үйлдэл, холбогдлыг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.

Сүүлийн үед тогтвортой үйл ажиллагаа явуулж, цахим хаягаа хөгжүүлэн, иргэдэд итгэл төрүүлэх зорилгоор лайв видео бичлэг хийж бараа бүтээгдэхүүний захиалга авдаг онлайн дэлгүүрүүдийн нэрээр залилангийн хохирол учруулах тохиолдол нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Иймд худалдан авалт хийхдээ урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.