УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн асуудлаар гомдол ирээгүй гэв

2026-02-24 15:011min
20260224-150125-file.jpeg
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт болсон хулгай болон цахим орчин дахь харилцаатай холбоотой асуудлаар Ёс зүйн дэд хорооноос гомдол ирээгүй тул хариуцлагын асуудал ярих боломжгүй гэж мэдээлэв.

Бямба гарагт УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон дахь гэрт нь хулгай орж, үнэ бүхий эд зүйлс алдагдсан талаар цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна.

М.Нарантуяа-Нара цахим орчинд болсон үйл явдалтай холбогдуулан ёс бус үг хэллэг хэрэглэж, зарим хүмүүстэй зүй бус харилцаанд орсон тухай иргэд шүүмжилж байна.

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн “Ямар нэг өргөдөл, гомдол ирээгүй тохиолдолд гишүүнд хариуцлагын асуудал ярих боломжгүй” гэж мэдэгдэж, ойрын хугацаанд М.Нарантуяа-Нара гишүүнтэй уулзаж энэ асуудлыг ярилцахаар төлөвлөж байгаагаа илэрхийлэв.