Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Жавзандорж ном айлдана

2026-02-24 07:001min
20260224-070029-file.jpeg
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Жавзандорж 2-р сарын 24-нд сүсэгтэн олонд зориулан Тэгчэн сожин болон Цагаан Дарь эхийн лүн айлдвар айлдах гэж байна.

Монголын бурхан шашинтны төв “Гандантэгчэнлин” хийдийн тэргүүн их хамба Д.Жавзандорж 2024 оны 2-р сарын 24-ний өдөр буюу билгийн тооллын шинийн 7-нд сүсэгтэн олонд зориулан Тэгчэн сожин болон Цагаан Дарь эхийн лүн айлдвар айлдана.

Энэхүү буян номын үйлийг өглөөний 07:00-09:00 цагийн хооронд “Батцагаан” цогчэн дуганд зохион байгуулах бөгөөд сүсэгтэн олныг өргөнөөр оролцохыг хийдээс уриалж байна.