“Бүргэдийн баяр” наадам “Чингис хааны хүрээ” цогцолборт болно

2026-02-23 21:011min
20260223-210059-file.jpeg
"Бүргэдийн баяр" наадам гуравдугаар сарын 7-8-нд "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулагдах бөгөөд энэ жил "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" болж өргөжиж байна.

Нүүдэлчдийн ёс заншил, өв уламжлал, өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилготой “Бүргэдийн баяр” наадам гуравдугаар сарын 7-8-ны өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно.

20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам энэ жил анх удаа “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” болж өргөжиж байгаараараа онцлогтой юм.

Наадмын өдрүүдэд иргэд, жуулчдад зориулан Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор руу автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.