Д.Тогтохсүрэнг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, хилийн хориг тавьжээ

2026-02-23 14:011min
20260223-140111-file.jpeg
УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэнг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, хилийн хориотой болгосон бөгөөд бусад оролцогчидтой уулзахыг хоригложээ. Түүнийг авлига, албан тушаалын хэрэгт шалгаж байгаа юм.

УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд нэгжлэг хийж, Авлигатай тэмцэх газраас хойшлуулшгүйгээр саатуулсан юм. Түүнийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 29-нд дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 30 хоног хорихоор шийдвэрлэсэн билээ. Сар шинийн өмнө түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, хилийн хориг тавьсан бөгөөд хэргийн бусад оролцогчидтой уулзах, харилцахыг хориглосон байна. Яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг Ерөнхий шүүгч хэлэлцэн, хэрэгт авагдсан баримт болон яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ. Ингэснээр Д.Тогтохсүрэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлуулж, бусад оролцогчидтой харилцах, уулзахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Түүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн юм.