Онцгой байдлын газраас цасан болон шороон шуурганаас сэргийлэх зөвлөмжийг танилцууллаа

2026-02-22 13:001min
20260222-130037-file.jpeg
Онцгой байдлын ерөнхий газраас хүчтэй цасан болон шороон шуурганаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэдэд хүргэж, цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг дагахыг уриаллаа.

Онцгой байдлын ерөнхий газраас хүчтэй цасан болон шороон шуурганаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг гаргалаа. Иргэд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр авч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг зөвлөж байна. Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж, дулаан хувцаслах болон автомашин, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангахыг санууллаа. Мөн иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй гэж мэдээлэв. Малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцолсон байна.