Монгол орны гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй байна
2026-02-22 14:001min

Хоёрдугаар сарын 21-ний байдлаар Монгол орны гол мөрөн, нуурын мөсний зузаан ихэнх газарт нэмэгдсэн ч зарим голд нимгэрсэн байна. ОБЕГ-аас мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа.
2024 оны хоёрдугаар сарын 21-ний байдлаар Монгол Улсын ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см-ээр нэмэгдэж, 20-175 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна.
Гэсэн хэдий ч Эг, Хараа, Чулуут, Халх болон Сэлэнгэ мөрний зарим хэсэгт мөсний зузаан 5 см-ээр нимгэрсэн байна.
Иймд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан гол мөрний мөсний зузаан нутгийн хэмжээнд харилцан адилгүй тогтсон байна.
Мөсний даац нь тээврийн хэрэгсэл, мал, хүний зорчиход хангалттай бэхжээгүй байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас мөсөн дээгүүр зорчихгүй байх, цаг хожих зорилгоор зам товчлохгүй байхыг анхааруулж байна.
