Хөвсгөл нуурын мөсөн дээр автомашинтай зорчиж хоёр хүн живжээ
2026-02-19 07:301min

Хөвсгөл нуурын мөсөн дээр автомашинтай зорчиж байсан иргэд хар хил рүү орж, нэг том хүн, нэг хүүхэд автомашинтайгаа живсэн тухай дуудлага иржээ. Таван хүн эсэн мэнд гарсан байна.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах 4-р багийн “Хачим” гэдэг газар 2026 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Ханх сумаас Ренчинлхүмбэ сум руу явж байсан иргэн Ө.Б-ийн эзэмшлийн УАЗ-Пургон загварын автомашин 7 зорчигчтой Хөвсгөл нуурын мөсөн дээр зорчиж байхдаа хар хил рүү орж, нэг том хүн, нэг хүүхэд автомашинтайгаа живсэн тухай дуудлага 20:16 цагт хүлээн авсан байна. Тус ослоор таван хүн эсэн мэнд гарчээ.
Онцгой байдлын газраас иргэдэд мэргэжлийн байгууллагын анхааруулга, зөвлөмжийг дагаж мөрдөж, мөсөн дээр автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна.
