Монголд сар шинийн баярт зориулсан нэртэй хүмүүсийн статистик

2026-02-18 16:011min
20260218-160113-file.jpeg
Үндэсний статистикийн хорооноос 2026 оны хоёрдугаар сарын 13-ны байдлаар сар шинийн баярт холбогдох нэрсийн статистикийг танилцууллаа. Монгол Улсад "Шинийннэгэн", "Цагаансар", "Шинийнгурван", "Шинийннайман" нэртэй хүмүүс бүртгэгдсэн байна.

Үндэсний статистикийн хорооноос 2026 оны хоёрдугаар сарын 13-ны байдлаар хүн ам, өрхийн мэдээллийн сангийн статистик мэдээллийг танилцууллаа. Сар шинийн баяртай холбогдуулан нэрсийн статистикт дараах тоон үзүүлэлтүүд багтсан байна. Монгол Улсад “Шинийннэгэн” нэртэй 52 хүн, “Цагаансар” нэртэй 12 хүн, “Шинийнгурван” нэртэй 1 хүн, мөн “Шинийннайман” нэртэй 1 хүн бүртгэгдсэн байна.