Гал морин жилийн мөр гаргах зурхай

2026-02-17 21:041min
20260217-210428-file.jpeg
Гал морин жилийн мөр гаргах зан үйл нь тухайн жилийн махбодын онцлогт тохируулан зүг, тарни, засалтайгаар гүйцэтгэгддэг уламжлалт ёс юм.

Мөр гаргах зан үйл нь байгаль орчноо танин мэдэх, дасан зохицож, хайрлан амьдрах ухаан бөгөөд Дөрвөн зүг найман зовхисыг эрхэмлэдэг. Тухайн жилд хүмүүс тодорхой нэг суудалд суудаг гэж үздэг бөгөөд мөр гаргах нь нүүдэл суудал, ажил үйл, аялал арилжаа нь цог хийморьтой, бүтэмжтэй байхыг бэлгэддэг.

Махбодын зурхай болон аг тарнийн ёсны дагуу мөрөө гаргахдаа тухайн жилийн махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, суусан хөллийн эсрэг махбодтой хорлол, таван зэтгэр зүг рүүгээ цээрийг гаргадаг.

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө мөрөө хэрхэн гаргах зааврыг хүргэж байна.

ХИЙ махбодтой эрчүүд 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019 онд төрсөн, эмэгтэйчүүд 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021 онд төрсөн хүмүүс юм. Тэд зүүн зүгт гараад зүүн урдаас ирэх мөр гаргана. Тарни нь “Ум базар падма мамаа бизаяа суухаа” бөгөөд салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд уншиж, баруун хойд, баруун урд зүгт цацна.

ГАЛ махбодтой эрчүүд 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018, 2026 онд төрсөн, эмэгтэйчүүд 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022 онд төрсөн хүмүүс юм. Тэд зүүн урд зүг рүү гараад урдаас ирэх мөр гаргана. Тарни нь “Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа” бөгөөд галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж гал гаргаж (чүдэнз зурах), тарнийг усанд уншиж зүүн хойш, баруун зүгт цацна.

ШОРОО махбодтой эрчүүд 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017, 2025 онд төрсөн, эмэгтэйчүүд 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023 онд төрсөн хүмүүс юм. Тэд баруун зүгт гараад баруун урдаас ирэх мөр гаргана. Тарни нь “Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа” бөгөөд шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн, зүүн урд зүг рүү цацна.

МОД махбодтой эрчүүд, эмэгтэйчүүд 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020 онд төрсөн хүмүүс юм. Тэд хойш гараад зүүн зүгээс ирэх мөр гаргана. Тарни нь “Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа” бөгөөд модноос гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт уншиж, баруун урд зүгт, баруун хойд зүг рүү цацна.

ТӨМӨР махбодтой эрчүүд, эмэгтэйчүүд 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016, 2024 онд төрсөн хүмүүс юм. Тэд баруун урд зүгт гарч, баруунаас ирэх мөр гаргана. Тарни нь “Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа” бөгөөд төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд уншиж, хойд, урд зүг рүү цацна.

УУЛ махбодтой эрчүүд 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021 онд төрсөн, эмэгтэйчүүд 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019 онд төрсөн хүмүүс юм. Тэд баруун хойш гараад зүүн хойноос ирэх мөр гаргана. Тарни нь “Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа” бөгөөд салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд уншиж, урд, хойд зүг рүү цацна.

УС махбодтой эрчүүд, эмэгтэйчүүд төрөл, наснаас хамааран мөр гаргах заавар нь хий, гал, шороо, мод, төмөр, уул махбодын мөр гаргах заавартай ижил бөгөөд тус бүрийн тарни, зүг, засалтай байна. Усанд осолдохгүй хэмээн сэтгэж гол, судаг дээгүүр гараад, тарнийг шороонд уншиж, баруун, зүүн хойд зүг рүү цацна.

ОГТОРГУЙ махбодтой эрчүүд 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023 онд төрсөн, эмэгтэйчүүд 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017, 2025 онд төрсөн хүмүүс юм. Тэд зүүн хойш гараад баруун хойноосоо ирэх мөр гаргана. Тарни нь “Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа” бөгөөд салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн урд, зүүн зүг рүү цацна.