2026 оны 2 дугаар сарын 13-22-ны цаг агаарын урьдчилсан төлөв

2026 оны 02 дугаар сарын 13-наас 22-ны хооронд Монгол орны ихэнх нутгаар цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 15-19-ний хооронд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой байж, хүйтний эрч суларна. Харин 20-21-нд ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй болж, салхи шуургатай, хүйтний эрч чангарч болзошгүй байна.
Хур тунадас 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр орно. 14-нд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 13-нд нутгийн зарим газраар, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 21-нд тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур 15-19-ний хооронд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -17…-22 градус байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11…-16 градус хүрнэ. Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5…-10 градус, өдөртөө +6…+11 градус дулаан байна. Говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө +1…+6 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө +1…-4 градус хүйтэн байна. 20-22-ны хооронд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвт 21-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 20-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур 13-16-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26…-31 градус, бусад хэсгээр -20…-25 градус хүйтэн, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна. 17-19-нд хүйтний эрч суларч, шөнөдөө -11…-16 градус, өдөртөө +1…-4 градус хүйтэн байна.
