The MongolZ баг PGL Cluj‑Napoca 2026 тэмцээний эхний тойрогт ялалт байгууллаа

2026-02-15 16:261min
20260215-162625-file.jpeg
The MongolZ баг PGL Cluj‑Napoca 2026 тэмцээний эхний тойрогт Бразилын paiN Gaming багийг 2:1 харьцаагаар буулган авч, дараагийн тоглолтоо Vitality багтай хийнэ.

Румын улсад зохион байгуулагдаж буй PGL Cluj‑Napoca 2026 тэмцээний эхний тойрогт The MongolZ баг Бразилын paiN Gaming багийг 2:1 харьцаагаар буулган авч, тэмцээнийг амжилттай эхлүүллээ.

Тоглолтын эхний мап болох Nuke дээр The MongolZ баг 7:13 харьцаагаар ялагдсан ч дараагийн мап Mirage дээр 13:1 харьцаатай ялалт байгуулж цувралыг тэнцүүлсэн юм.

Шийдвэрлэх мап Dust2 дээр The MongolZ баг 13:2 харьцаатай хожиж, нийт дүнгээр 2:1 харьцаатай ялалт байгуулан тэмцээний эхний ялалтаа авлаа.

The MongolZ багийн дараагийн тоглолт өнөөдөр шөнө 01:00 цагт Vitality багийн эсрэг болно.