Баян-Өлгийд хууль бусаар ан хийж байсан иргэдийг хилчид илрүүлэв
2026-02-11 08:001min

Баян-Өлгий аймагт Монгол болон Казахстаны иргэд хууль бусаар ан хийж байсныг хил хамгаалах байгууллага илрүүлэн шалгаж байна.
Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ан агнаж байсан иргэдийг хил хамгаалах байгууллагын алба хаагчид илрүүлжээ.
Хилийн цэргийн 0165 дугаар ангийн хариуцсан хилийн бүсэд Монгол Улсын нэг иргэн болон Бүгд Найрамдах Казахстан Улсын дөрвөн иргэн хамтран хууль бусаар ан хийж байсныг хилчид саатуулсан байна.
Уг хэргийг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар Хил хамгаалах байгууллагаас мэдээлжээ.
