МИЛАН-КОРТИНА-2026 өвлийн олимп: Монгол тамирчин спринт төрөлд 81 дүгээр байр эзэллээ
2026-02-11 09:001min

МИЛАН-КОРТИНА-2026 өвлийн олимпын наадамд Монголын тамирчин Б.Ачбадрах спринт төрөлд 81 дүгээр байрт шалгарсан бол Норвегийн Клаебо урьдчилсан шатны тэргүүн байрыг эзэлжээ.
“МИЛАН-КОРТИНА”-2026 өвлийн олимпын наадам үргэлжилж байна. Монголын тамирчин Б.Ачбадрах спринт буюу богино зайны төрөлд 3:40.75 минутын амжилтаар бариандаа орсон бөгөөд 94 тамирчны дунд 81 дүгээр байрт шалгарлаа.
Урьдчилсан шатанд өрсөлдсөн тамирчдаас эхний 30 нь дараагийн шатанд шалгарсан байна. Норвегийн тамирчин Клаебо спринт төрлийн урьдчилсан шатыг 3:07.37 минутын амжилтаар тэргүүлжээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө скиатлон төрөлд түрүүлсэн юм.
