Морингийн даваа чиглэлд шинэ автобусны зогсоол нээлээ
2026-02-10 20:301min

Хан-Уул дүүрэгт Морингийн даваа орчимд Ч:67 чиглэлийн автобусны шинэ зогсоол нээгдэж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүллээ. Зогсоолын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 11-ээс эхэлнэ.
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Морингийн даваа орчимд шинэ автобусны зогсоол нээлээ.
Шинэ зогсоол нь Ч:67 “Морингийн даваа – Нисэх” чиглэлийн автобусны зогсоол болно.
Энэхүү замналын өөрчлөлтийг 2024 оны хоёрдугаар сарын 11-ний өдрөөс мөрдөж эхлэх юм.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээр Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв.
