Цахим орчинд хуурамч зар ашиглан 2.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан этгээдийг илрүүлжээ
2026-02-09 13:301min

Цахим орчинд хуурамч зар байршуулан 222 иргэнд 2.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлж, зорчих эрхийг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Цахим орчинд “Мал мах, сүү, цагаан идээ, жимс жимсгэнэ худалдан борлуулна” гэх хуурамч зар байршуулан 222 иргэнд 2.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлжээ.
Яллагдагч С-д шүүхийн захирамжаар бугуйн хяналтын төхөөрөмж зүүлгэж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Энэ арга хэмжээ нь гэмт хэрэг дахин үйлдэх, оргон зайлах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай, үр нөлөөтэй явуулахад чиглэгдсэн юм.
Цагдаагийн байгууллага залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ.
