Хакүхо кап олон улсын сүмо бөхийн тэмцээнд Монгол тамирчид 3 медаль хүртэв

2026-02-09 11:001min
20260209-110030-file.jpeg
Токио хотноо зохион байгуулагдсан Хакүхо кап олон улсын сүмо бөхийн өсвөр үеийн тэмцээнд Монголын тамирчид 1 алт, 2 мөнгөн медаль хүртлээ.

Японы Токио хотын “Тоёото арена”-д мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сүмо бөхийн өсвөр үеийнхний тэмцээн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. 16 дахь удаагийн энэхүү тэмцээнд 18 орны нийт 1305 тамирчин оролцсон байна.

Монгол Улсын тамирчид тэмцээнд 2 насны ангилалд оролцож, 1 алт, 2 мөнгөн медаль хүртсэн байна. Тодруулбал, 12 насны ангилалд 192 тамирчин өрсөлдөхөд Н.Сүнгэрэл II байрт шалгарч, медалийн тавцанд зогсов.

13-15 насны ангилалд 384 тамирчин хүч үзэхэд Т.Чилүгэн алт, Ө.Хашмаргад мөнгөн медаль хүртсэн бөгөөд Т.Чилүгэн уг тэмцээнд 2 жил дараалан түрүүлж байна.