Сонгинохайрханд хууль бус архи үйлдвэрлэлийг таслан зогсоолоо

2026-02-09 10:301min
20260209-103034-file.jpeg
Цагдаагийн байгууллага Сонгинохайрхан дүүрэгт хууль бусаар архи, согтууруулах ундааг үйлдвэрлэж, худалдан борлуулахыг илрүүлэн таслан зогсоолоо. Иргэдийг гарал үүсэл тодорхойгүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Цагдаагийн байгууллага архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах үйлдлийг илрүүлэн таслан зогсоолоо. 2024 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт ус, ундаа үйлдвэрлэдэг нэрийн дор тусгай зөвшөөрөлгүйгээр хуурамч архи, согтууруулах ундааг их хэмжээгээр үйлдвэрлэж байсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Тус байгууллага хууль бусаар үйлдвэрлэсэн архи, согтууруулах ундааг онцгой албан татварын тэмдэггүйгээр, захын гэр хорооллын дэлгүүрүүдээр дамжуулан хямд үнээр борлуулж байжээ. Мөн ОХУ, БНХАУ, Казахстанаас хууль бусаар оруулж ирсэн хуурамч архи согтууруулах ундаанд онцгой албан татварын тэмдэг нааж, худалдан борлуулсан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдлийг Эрүүгийн цагдаагийн алба илрүүлэн шалгаж байна.

Цагдаагийн байгууллага иргэдийг гарал үүсэл тодорхойгүй, хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундааг худалдан авахгүй байх, эрүүл мэнд, амь насандаа эрсдэл учруулахгүй байхыг анхааруулж байна.