Эрдэнэс Тавантолгой 160 мянган тонн нүүрсийг 9.1 сая ам.доллараар арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн арилжаагаар нийт 160 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын боомтод хүргэх нөхцөлтэйгээр 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр борлууллаа.
Арилжааны хүрээнд дэгдэмхий бодис дундаас их хийн нүүрс 128 мянган тонн, тонн тутамд 56.2 ам.долларын үнийн дүнтэйгээр нийт 7.2 сая ам.долларын хэлцэл хийгдсэн байна.
Мөн 1/3 коксжих нүүрс 32 мянган тонн, тонн тутамд 62.2 ам.долларын үнийн дүнтэйгээр нийт 1.9 сая ам.долларын хэлцэл амжилттай хийгдсэн бөгөөд энэ арилжаанд дөрвөн оролцогч оролцож, үнэ 7.5 ам.доллараар буюу 13.7 хувиар өссөн байна.
2026 оны эхний үе шатанд нийт 17 удаагийн арилжаагаар 1.3 сая тонн нүүрсийг 109.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр борлуулжээ.
