Яруу найрагч Ринчиний Чойномын 90 жилийн ойг тэмдэглэхээр боллоо

Засгийн газрын 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргалаа.
Ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх үүргийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд даалгасан байна.
Ринчиний Чойномын нэр хүндийг сэргээн дэмжих ажил 1990-ээд оноос эхэлж, түүний шүлгийн түүврийг “Сүмтэй будрын чулуу” нэрээр эмхэтгэн хэвлүүлжээ. Мөн “Хориотой модны жимс”, “Буриад найраглал” зэрэг бүтээлүүд болон орос хэлнээс орчуулсан “Кавказ бүсгүй” номыг олон нийтэд түгээсэн байна.
Түүний өв санг хадгалж хамгаалах, сурталчлах зорилгоор “Өд сан” байгуулсан бөгөөд оюутан залуучуудын дунд “Сүмтэй будрын чулуу” яруу найргийн наадам зохион байгуулдаг. Мөн жил бүрийн “Болор цом” яруу найргийн наадмын үеэр нэрэмжит шагнал гардуулдаг уламжлалтай.
