БНСУ-д хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 50 гаруй иргэнийг илгээв

2026-02-05 13:061min
20260205-130613-file.jpeg
2026 оны хоёрдугаар сард БНСУ-д хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ХАА, газар тариалангийн болон аж үйлдвэрийн салбарт нийт 50 гаруй иргэнийг илгээж, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалын талаарх сургалт зохион байгуулжээ.

2026 оны хоёрдугаар сарын 3-нд БНСУ-д хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ХАА, газар тариалангийн салбарт нийт 8 иргэнийг, харин хоёрдугаар сарын 4-нд аж үйлдвэрийн салбарт 42 иргэнийг илгээжээ.

Эдгээр иргэдэд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, мөн БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалд хамрагдах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагууд сургалт, мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Сэрээтэр болон холбогдох албан хаагчид хөдөлмөр эрхлэхээр яваа иргэдэд амжилт хүсч, эх оронч сэтгэлтэй, эрүүл байх, суугаа орны хууль, дүрэм журмыг чанд сахихыг зөвлөжээ.

Тэд мөн эх орондоо эргэн ирэхдээ ихийг суралцаж, бүтээж ирэх, гадаад улсад ажиллаж байгаад эх орондоо эргэн ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллахыг илэрхийлэн Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудлаас үдэн гаргажээ.