Хорт хавдрын эрт илрүүлэлт нэмэгдэж байна

2026-02-05 10:061min
20260205-100614-file.jpeg
Өнгөрсөн онд хорт хавдрын 40 орчим хувь нь эрт шатанд илэрсэн нь 2024 оныхтой харьцуулахад 3.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ нь эрт илрүүлгийн чанар сайжирсантай холбоотой гэж үзэж байна.

Өнгөрсөн онд бүртгэгдсэн хорт хавдрын тохиолдлын 40 орчим хувь нь эрт шатанд илэрсэн байна. Энэ үзүүлэлт нь 2024 оныхтой харьцуулахад 3.7 хувиар нэмэгдсэн бөгөөд 10 жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Жил ирэх тусам хожуу шатанд оношлогдох тохиолдол буурч байгаа нь эрт илрүүлгийн чанар, хүртээмж сайжирсантай, мөн иргэд үзлэг, шинжилгээнд идэвхтэй хамрагдах болсонтой холбоотой гэж үзэж байна. Хорт хавдрын зонхилох бүтэц өөрчлөгдөөгүй ч байрлалд өөрчлөлт гарчээ. Тухайлбал, 2024 онд зонхилон тохиолдох хавдрын гуравдугаар байранд ходоодны хавдар байсан бол энэ жил умайн хүзүүний хорт хавдар орсон байна. Монгол Улс энэ төрлийн хавдрыг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэхэд тогтсон бодлого хэрэгжүүлж, 2013 оноос эрт илрүүлгийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.