2025 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг удахгүй шилжүүлнэ

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын (НӨАТ) 2025 оны IV улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд өнөө маргаашдаа шилжүүлэхээр ажиллаж байна. Татварын Ерөнхий Газрын Орлого хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг мэдээлснээр, буцаан олголтыг журамд зааснаар хоёрдугаар сарын 20-нд оруулахаар төлөвлөсөн ч Сангийн Яамтай хамтран хурдан гүйцэтгэхээр ажиллаж байгаа аж. Одоогоор гүйлгээг шилжүүлж, санхүүжилт хүлээгдэж байна.
2025 оны IV улирлын буцаан олголтоор нийт 1,360,000 гаруй иргэнд 112 тэрбум төгрөгийг буцаан олгохоор төлөвлөжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд 2024 оны IV улирлын буцаан олголтоор 109 тэрбум төгрөгийг олгосон байна. Буцаан олголтын хэмжээ нэмэгдэх нь төлбөрийн баримтын тоо болон бүртгэл нэмэгдсэнтэй холбоотой юм.
