Н.Өсөхбаярын улсын гарди цолыг хураахаар Ерөнхийлөгч зарлиг гаргав
2026-02-02 15:021min

2025 оны Үндэсний их баяр наадмын бөх Н.Өсөхбаярын допингийн шинжилгээнд хориотой бодис илэрсэн тул түүний улсын гарди цолыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсоор хураахаар шийдвэрлэлээ.
2025 оны Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд үзүүрлэн улсын гарди цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Нямдоржийн Өсөхбаярын допингийн шинжилгээнд хориотой бодис илэрсэн нь тогтоогдсон юм. Үүний улмаас түүний улсын гарди цолыг хураах асуудал хөндөгдөж, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах салбар хорооноос Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд цолыг хураах саналыг хүргүүлсэн байна. Тэгвэл 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Н.Өсөхбаярын улсын гарди цолыг албан ёсоор хураахаар шийдвэрлэлээ.
