“Babybio” Optima 1 сүүн тэжээлийн тодорхой цувралыг зах зээлээс буцаан татан авна

Эрүүл Мэндийн Яамнаас “Babybio” Optima 1 нялхсын сүүн тэжээлийн тодорхой цувралын бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) гаргасан мэдэгдэлд үндэслэн Францын “Vitagermine” компанийн “BABYBIO” брэндийн Optima 1 нэр төрлийн 3 цуврал бүтээгдэхүүнээс “Bacillus cereus” нянгийн хор илэрсэн байж болзошгүй гэж мэдээлжээ.
Үүний улмаас уг бүтээгдэхүүнийг урьдчилан сэргийлэх зорилгоор зах зээлээс буцаан татан авах шийдвэр гаргасан байна.
Буцаан татан авалтад хамрагдаж буй бүтээгдэхүүнүүд нь:
1. “BABYBIO” Optima 1 – 800 гр, цувралын дугаар 894408, хэрэглэж дуусах хугацаа 2027.07.09
2. “BABYBIO” Optima 1 – 800 гр, цувралын дугаар 900035, хэрэглэж дуусах хугацаа 2027.08.12
3. “BABYBIO” Optima 1 – 400 гр, цувралын дугаар 900932, хэрэглэж дуусах хугацаа 2027.08.18
Одоогоор дэлхийн бусад улс орнуудад хүнсний хордлогын тохиолдол бүртгэгдээгүй ч “Vitagermine” компанийн 2026 оны нэгдүгээр сарын 25-ны шийдвэрийн дагуу Монгол Улсын зах зээлд нийлүүлэгдсэн 2 цуврал бүтээгдэхүүнийг сайн дурын үндсэн дээр зах зээлээс буцаан татан авах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Тухайлбал:
– “BABYBIO” Optima 1 – 800 гр, цувралын дугаар 894408
– “BABYBIO” Optima 1 – 800 гр, цувралын дугаар 900035
Иймд дээрх цувралын дугаартай “BABYBIO” Optima 1 нялхсын сүүн тэжээлийг худалдан авч хэрэглэхгүй байхыг дахин анхааруулж байна.
Хэрэв уг бүтээгдэхүүнийг өмнө нь худалдан авсан бол хүүхдэд өгөхөө зогсоож, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100 дугаарын утсаар холбогдож зөвлөгөө авахыг зөвлөж байна.
