Баянзүрх дүүргийн засварын газар шатжээ
2026-01-30 17:301min

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд автомашины кузов засварын газар шатаж, ойролцоох нийтийн байрны хэсэг болон гурван автомашин бүрэн шатсан байна. Онцгой байдлын алба гал унтраах ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн.
Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах автомашины кузов засварын газар өчигдөр 17:49 цагт шатаж эхэлсэн тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид очиход, иргэн Ц-ийн эзэмшлийн 12х15 метр хэмжээтэй засварын газрын дотор хэсэг болон дээврийн хэсэг шатаж байв. Мөн ойролцоох 12х18 метр хэмжээтэй хоёр давхар нийтийн байрны хоёрдугаар давхрын хоёр өрөөний хана, дээврийн хэсэг шатсан байсныг тогтоожээ. Галд засварын газарт байсан “Prius”, “RX450h” болон “Premio” загварын суудлын автомашинууд бүрэн шатсан байна. Онцгой байдлын алба хаагчид гал түймрийг унтраах ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн байна.
