Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Гон Хи 1.8 жил хоригдох ял авлаа
2026-01-29 15:361min

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Гон Хи Нэгдлийн сүмээс хахууль авсан хэрэгт буруутгагдан 1 жил 8 сарын хорих ял сонссон байна.
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Гон Хи 1 жил 8 сарын хорих ял сонссон байна. Тэрбээр Нэгдлийн сүмээс хахууль авсан хэрэгт буруутгагдсан бөгөөд энэ шийдвэрийг Сөүлийн төв дүүргийн шүүх гаргасан юм.
Шүүхийн шийдвэрээр Ким Гон Хи хувьцааны үнийг зориудаар өсгөж хууль бус ашиг олсон болон улс төрийн сангийн тухай хуулийг зөрчсөн нэмэлт ялаас чөлөөлөгджээ.
Түүнийг бизнес эрхлэгчид, улс төрчид болон Нэгдлийн сүмээс нийт 200,000 ам.долларын хахууль, тансаг бэлэг авсан гэж буруутгаж байгаа юм.
Прокурорууд арванхоёрдугаар сард Ким Гон Хиг Үндсэн хуулиар заасан шашин төрийг тусгаарлах зарчмыг зөрчсөн гэж мэдэгдэж байсан бөгөөд тэрбээр өнгөрсөн сард өгсөн сүүлийн мэдүүлэгтээ бүх хэргийг няцаасан ч уучлалт гуйсан байна.
