Филиппиний ругбигийн тамирчин Justin Coveney Монголд ирлээ
2026-01-29 16:061min

Филиппиний мэргэжлийн ругбигийн тамирчин Justin Coveney "Physical Asia" шоунд оролцсоныхоо дараа Монголд ирж, Чингисийн музейгээр зочилжээ.
Филиппин Улсыг төлөөлөн “Physical Asia” шоунд оролцсон мэргэжлийн ругбигийн тамирчин Justin Coveney Монгол Улсад иржээ. Тэрбээр 1985 онд төрсөн бөгөөд 2010 оноос эхлэн Филиппиний үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож байна. Justin Coveney нь 2015, 2019 оны Өмнөд Азийн наадмаас алтан медаль хүртсэн туршлагатай тамирчин юм. Тэрбээр Монголд ирснийхээ дараа Чингисийн музейгээр зочилсон байна.
