Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог оновчтой тохируулж байна

2026-01-29 16:361min
20260129-163611-file.jpeg
Ухаалаг камерын систем нэвтрүүлснээр гэрлэн дохиог зөв тохируулж, удирдах тоог 50 хувиар бууруулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгожээ.

Ухаалаг камерын системийг нэвтрүүлснээр авто замын хөдөлгөөний эрчмийн тооллогыг бодит цагийн горимд хийх боломж бүрдсэн байна. Энэхүү систем нь авто машины зорчилт, хөдөлгөөний урсгал чиглэлийг тодорхойлж, хөдөлгөөнд оролцож буй зөрчилтэй автомашиныг илрүүлэн хяналт тавьж ажиллаж байна. Үүний үр дүнд бүх зохицуулдаг уулзвар, гарцын гэрлэн дохиог зөв тохируулж, гэрлэн дохио удирдах тоог 50 хувиар бууруулжээ. Энэ нь нэг албан хаагчид ногдох ачааллыг багасгаж, тэнцвэртэй зорчилтыг бий болгоход дэмжлэг үзүүлж байна.

Систем нэвтрүүлэхээс өмнө 50 уулзварын гэрлэн дохиог өдөрт дунджаар 4500-4800 удаа удирддаг байсан бол одоо 93 уулзварын гэрлэн дохиог өдөрт дунджаар ижил тоогоор удирдаж байна.