2026 оны Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчид тодорлоо

2026-01-29 11:061min
20260129-110615-file.jpeg
2026 онд мал аж ахуй, газар тариалангийн салбарт амжилт гаргасан тэргүүний малчин, саальчин, фермер, тариаланчдыг шалгаруулж, нийт 121 малчин, 10 саальчин, 10 фермер, 21 тариаланчыг Улсын аваргаар тодрууллаа.

2026 онд мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлж, орон нутагт ажлын байр бий болгосон тэргүүний малчин, тариаланчдыг шалгарууллаа.

Улсын аварга малчнаар 121 малчин, тэмээ голлон өсгөж байгаа малчнаар 2, улсын хошой аварга малчнаар 8, улсын аварга саальчнаар 10 иргэн тодорсон байна.

Мөн улсын аварга фермерээр 10 иргэн, аж ахуйн нэгж, улсын аварга тариаланч хамт олноор 12 аж ахуйн нэгж, улсын аварга тариаланчаар 21 иргэнийг шалгаруулжээ.

Шалгаруулалтад шинэ техник технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн бүтээмжийг нэмэгдүүлж, орлого, татварын хэмжээ, хөдөөгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг гол үзүүлэлт болгон авч үзсэн байна.

Улсын аварга малчдын нэрсийг аймаг, сум тус бүрээр нарийвчлан танилцуулсан бөгөөд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын малчид багтсан байна.

Улсын хошой аварга малчдын дунд Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хэнтий, Булган аймгийн малчид багтжээ.

Улсын аварга саальчнаар Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл, Ховд, Хэнтий аймгийн саальчид шалгарсан байна.

Улсын аварга фермерээр Булган, Дархан-Уул, Нийслэл, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн иргэн, аж ахуйн нэгжүүд тодорчээ.

Улсын аварга тариаланч хамт олноор Булган, Дорнод, Төв, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн аж ахуйн нэгжүүд шалгарсан байна.

Улсын аварга тариаланчаар Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн иргэд, аж ахуйн нэгжүүд тодорчээ.