2026 оны 01 сарын 26-нд 41 согтуугаар жолоо барьсан жолооч илэрчээ
2026-01-27 11:011min

2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Цагдаагийн байгууллагад нийт 1870 дуудлага бүртгэгдэж, 41 согтуугаар жолоо барьсан жолоочийг илрүүлсэн байна.
2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1870 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс зөрчлийн шинжтэй дуудлага 659, гэмт хэргийн шинжтэй дуудлага 108 бүртгэгдсэн аж.
Мөн тус өдөр гэмт хэргийн шинжтэй нэг үйлдлийг шуурхай илрүүлж, өмнө бүртгэгдсэн 119 хэргийг нөхөн илрүүлжээ.
Түүнчлэн, согтуугаар жолоо барьсан 41 жолоочийг илрүүлсэн байна.
