УИХ-ын дарга Н.Учралын албан ёсны айлчлал ОХУ-д эхэлнэ

2026-01-27 11:311min
20260127-113032-file.jpeg
УИХ-ын дарга Н.Учрал ирэх сарын 4-9-ний хооронд ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөсөн бөгөөд шатахуун, цахилгааны асуудлыг хэлэлцэхээр байна.

УИХ-ын дарга Н.Учрал ирэх сарын 4-9-ний хооронд ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ. Айлчлалын албан ёсны хэлэлцэх асуудал одоогоор тодорхой болоогүй байна.

Гэсэн хэдий ч айлчлалын бүрэлдэхүүнд Эрчим хүч, Уул уурхай зэрэг салбарын сайдууд орж, шатахуун болон цахилгааны асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Монгол Улс ОХУ-аас шатахуун, цахилгаан эрчим хүч импортолдог учраас эдгээр сэдэв айлчлалын гол хэлэлцүүлгийн нэг байх юм.