Нийслэлд энэ онд 78.5 км дугуйн зам шинээр барина

Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 78.5 км урт дугуйн зам барихаар нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барихаар төлөвлөжээ. Одоогоор Улаанбаатар хотод 101.7 км урт дугуйн зам ашиглагдаж байна.
Нийслэлээс дугуйн замын сүлжээг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2026-2028 онд зургаан дүүрэгт нийт 253 км урт дугуйн зам шинээр барихаар төлөвлөж байна. Түүнчлэн 2040 он гэхэд нийт дугуйн замын уртыг 1677 км-т хүргэх зорилт тавьжээ. Энэ ажлыг “20 минутын хот” үзэл баримтлалд тулгуурлан, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс явган хүний зам, авто замтай уялдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
